Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Говь -Алтай аймгийн гадаргын усны төлөв байдал
Говь-Алтайаймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2018 оны 1 дүгээр сарын 16-нд, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах 2 цэгээс авсан хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 50.0%-ийнцэвэршилттэй байжээ.
ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарчбайгаахаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот,мгN/л |
Цэвэршилт, % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
MNS4943-2015 |
|
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
|
Говь-Алтай, Есөнбулаг сумын ЦБ |
Орж |
8.66 |
234 |
320 |
176 |
|
50.0 |
Гарч |
8.71 |
216 |
160 |
86.4 |
3.76 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал ус цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанар 50.0% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь нийт азотын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /цаашид ЗДХ гэх/-ээсдаваагүй бажинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж ЗДХ-ээс 4- 7дахин давсан байна.
Дүгнэлт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламж газрын хаягдал ус ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 50.0% байгаа нь хангалттай цэвэршүүлэхгүй байгааг харуулж байгааг ба цэвэршүүлээд гарч байгаа ус MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /ЗДХ/-ээс 4-7 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлж байжээ.